Dark Light
Нийгэм | 2024-08-04

Жинлүүр: Таны дотоод мэдрэхүй сайн байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 8 сарын 05-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Албан тушаал ахиж, удирдах албанд очих магадлал өндөр байна. Гэхдээ буруу аргаар эрх мэдэлд хүрэх гэсэн оролдлого хийх нь амжилтгүй болно. Арилжаа наймаатай холбоотой ажил хэрэг, үл хөдлөх хөрөнгө худалдан авах зэрэг нь дээд зэргийн хариуцлага шаардах болно. Санхүүгийн байдлаа тогтвортой байлгахын тулд үрэлгэн байдлаа засах хэрэгтэй болно.     

Үхэр: Хуучны эд зүйл тань үнэд хүрэх гайхамшгийг мэдэрч магадгүй. Энэ нь амьдралд чинь ихээхэн дэмжлэг туслалцаа болно. Хэн нэгний ашиг сонирхол таны хувьд ердийн зүйл байна гэж санаагүй болохоор гэнэтийн гайхмаар үйл хэрэг болно. Хэт ганцаардмал байдал ажлын байранд нийцээгүйгээс болж төлөвлөсөн ажлаа хийж чадахгүйд хүрнэ.   

Хамтатгах: Хувийн амьдралд ямар нэгэн томоохон өөрчлөлт орж магадгүй. Өөр газар шилжин суурьших эсвэл орон байраа солих зэрэг өөрчлөлт байж болно. Олноос содон байх гэсэн сонголт тань бусдын анхаарлыг татна. Харин сэтгэл зүрхний асуудалд хөнгөн хуумгай хандаж болохгүй. Хайрын харилцаанд өөрийнхөө дотоод сэтгэлийг сайтар сонсохыг зөвлөж байна.

Мэлхий: Амьдралын сайн муу бүхий л сорилтууд таныг тойрохгүй. Хувь заяаны сорилтыг зөвхөн өөрийн хүч, хөдөлмөрөөр даван туулж чаддаг хүн амжилт гаргана. Ажил, амьдралын тулгарч байгаа бүхий л асуудлыг цэгцэд нь оруулах гэж нэлээд зүдэрнэ. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх сэтгэл ойрын үед унаж мэднэ. Өөртөө итгэлтэй байж, сэтгэл сэргээх ямар нэгэн зүйлийг бодож ол.   

Арслан: Чухал асуудлуудаа шийдэж чадвал өмнөх алдаагаа ч залруулах боломжтой. Хэн нэгэнтэй уулзаж ярилцах нь танд шинэлэг санаа өгч, зорилгодоо хүрэх тэмүүлэлд таатай нөлөөлөхөөр байна. Хэрэв хэн нэгэн танд сонирхолтой ажил санал болговол эргэлзэлгүйгээр шууд хүлээж ав. Ололт амжилт авчрах боломж байгааг од эрхэс танд амлаж байна.   

Охин: Алдаа эндэгдэл, хий хоосон мөрөөдлөөс болоод гэнэтийн зарлага гарах буюу дарга удирдлагын зүгээс хатуу шүүмжлэлд өртөж болзошгүй. Мөн гаднын аюулаас сэрэмжтэй байх өдөр. Архи согтууруулах ундаанаас зайлсхийх хэрэгтэй. Эрүүл мэндтэй холбоотой асуудал гарах магадлалтай. Гэнэтийн уур бухимдал үүсэх болон халдварт өвчин тусах магадлалтай.   

Жинлүүр: Таны дотоод мэдрэхүй сайн байна. Өмнө нь бүтэхгүй байсан ажлаа амархан амжуулснаар их баярлах болно. Гэхдээ зарим асуудал бэрхшээлийг шийдвэрлэх гэсээр өөрийгөө хэт ядраах бололтой. Сонирхолтой салбарт өөрийн хүчээ үзэх тохиромжтой цаг үе иржээ. Хамтран ажиллагсдын хувьд гэрээ зөрчсөн ямар нэгэн асуудал үүсгэж болзошгүй.

Хилэнц: Эр зориг гарган, өөртөө итгэлтэй байвал томоохон ажлын эхлэлийг тавина. Энэ нь зарим нэг хүмүүсийн атаархал эсвэл дургүйцлийг хүргэж болзошгүй. Санхүүгийн хувьд тийм ч таатай биш байх бөгөөд та илүү их боломжийг бий болгохын тулд олон хүнтэй уулзаж, эерэг сөрөг олон асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болно. Гэнэтийн урилга хүлээн авна.     

Нум: Сонирхолтой, дуртай зүйлээ ажил хэрэг болгосноор мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Гэхдээ бодсон ёсоор үйл ажиллагаа явуулж, ашиг олж чадахгүй бол нэлээд хэмжээний санхүүгийн хүндрэлд орно. Эрх дураараа зан нь өөрийгөө болон гэр бүлээ нэлээд хэцүү байдалд оруулж болзошгүй. Өөртөө эрч хүч, эерэг энергийг хуримтлуулахын тулд байдаг бүхий л арга чаргаа ашигла.

Матар: Энэ өдөр ихэнх хүмүүс амин чухал ажилдаа хайнга хандахаас сэргийл. Ялангуяа мэргэжлийн хүрээнд засаж болохгүй алдаа гаргаж болзошгүй тул туйлын хянамгай, анхааралтай ажиллахыг зөвлөж байна. Зарим хүмүүсийн эрүүл мэнд доройтож, архаг өвчин сэдрэх аюултай тул хоол унднаас эхлээд өөрийн хэрэглэж байгаа бүхий л зүйлдээ болгоомжтой хандаарай. Таны эрүүл мэнд өөрийн тань гарт гэдгийг битгий мартаарай.     

Хумх: Хэрэв та гаргасан төлөвлөгөөндөө итгэлтэй байгаа бол түргэн шуурхай хэрэгжүүлэх, хамтран ажиллах түншээ сонгох зэрэг ажлаа хий. Ирээдүйг тань гэрэлтүүлэхээр итгэл найдвар төрнө. Өнөөдөр таны бүх зүйл бүтэмжтэй болж, бусад хүмүүс ч таныг сайн сонсох болно. Эерэг харилцаа нь бүх хүнд ихээхэн үр ашигтай байна.

Загас: Хэрэв та гаргасан төлөвлөгөөндөө итгэлтэй байгаа бол түргэн шуурхай хэрэгжүүлэх, хамтран ажиллах түншээ сонгох зэрэг ажлаа хий. Ирээдүйг тань гэрэлтүүлэхээр итгэл найдвар төрнө. Өнөөдөр таны бүх зүйл бүтэмжтэй болж, бусад хүмүүс ч таныг сайн сонсох болно. Эерэг харилцаа нь бүх хүнд ихээхэн үр ашигтай байна.   


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10