Dark Light
Нийгэм | 2024-08-04

Э.Дэлгэрмаа чөлөөт бөхийнхний салхийг хагалж барилдана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Парис-2024” зуны олимпын наадмын чөлөөт  болон сонгомол барилдаан маргааш эхэлнэ. Сонгомолын 60 кг,130 кг жинд бөхийн чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн 68 кг жинд  дэлхийн шилдгүүд өрсөлдөнө. Манай улсаас эмэгтэйчүүдийн 68 кг жинд тэмцээнээ эхлүүлэх нь.  Энэ жинд "Белград-2023” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, Ази тивийн мөнгө, хүрэл медальт, ЦЕГ-ын Хүч спорт хороо, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Энхсайханы Дэлгэрмаа өрсөлдөнө. Манай бөх эхний даваанд Олимпын хүрэл, дэлхийн аваргын алтан медальт Киргизстаны Мээрим Жаманзароватай учраа таарав. Ялбал Япон, Венесуэлийн бөхчүүдийн ялсантай барилдана.  Киргизийн бөх Токио-2020 олимпын наадамд манай бөх С. Батцэцэгийг хүрэл медалийн төлөөх барилдаанд ялж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10