Dark Light
Нийгэм | 2024-08-05

Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) зургаадугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 12:24 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 4-ний өдрийн 05:00 цагт эхлүүлж, анх осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр эрэг” гэдэг газар хүртэл 50 км зайд 3 удаагийн давтамжтай 2 завиар урсаж, 2.5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийн зохион байгуулан ажиллаж, 20:00 цагт түр зогсоосон. Наймдугаар сарын 5-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлсэн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08