Dark Light
Нийгэм | 2024-08-05

Голд осолдсон иргэнийг эрэн хайж байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум, Хоолойн зах багийн "Тэнгис" гэдэг газарт “Тэнгис-Шишгэд”-ын голд 3 хүн моторт завиар зугаалж яваад завь нь хөмөрч 2 хүн нь эсэн мэнд гарч, 1 хүн нь осолдсон тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 19:08 цагт Онцгой байдлын газарт ирүүлжээ. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын  алба хаагчид иргэн П/36 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар наймдугаар сарын 3-ны өдрийн 20:44 цагт ангиас гарч, Цагааннуур суманд наймдугаар сарын 4-ний өдрийн 10:50 цагт очсон. Алба хаагчид цааш завьтай явж анх осолдсон газарт 15:02 цагт очиж уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулан 20:37 цагт түр зогсоож, наймдугаар сарын 5-ны өдрийн 06:00 цагт дахин эхлүүлсэн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00