Dark Light
Нийгэм | 2024-08-05

3 иргэнийг аварчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Увс аймаг, Малчин сум, Баянхайрхан багийн “Хар тэрмис” гэдэг газарт “Хяргас” нуурын усанд усны мотоциклтэй явж байсан 3 иргэн эргээс 30 метрийн зайд осолдсоныг усны эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид харж, аврах ажиллагааг эхлүүлсэн гэсэн дуудлагыг наймдугаар сарын 4-ний өдрийн 17:55 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиход иргэн Э/56 настай, эрэгтэй, иргэн А/50 настай, эмэгтэй/ нар живж байсныг эсэн мэнд гаргаж, мөн иргэн Б /10 настай, эрэгтэй/ нь усны мотоциклын доор гацаж, ухаангүй болсон байсныг гарган хиймэл амьсгал хийж, анхны тусламж үзүүлэн аварч, эсэн мэнд гэр бүлд хүлээлгэн өгсөн.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10