Dark Light
Нийгэм | 2024-08-05

Бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргийг прокурорт хүргүүллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нэр бүхий иргэн 2023 оны 12 дугаар сард насанд хүрээгүй буюу 14 настай А.А-гийн фейсбүүк цахим хаяг руу зурвас бичиж харилцаж, улмаар өөрийн бэлэг эрхтний зургийг үзүүлж, нүцгэн зураг бичлэгээ явуулахыг шаардсан, бэлгийн харьцаанд орохыг санал болгож, хүүхдэд садар самууныг сурталчилж, уруу татсан гэх хэрэгт иргэн С.Д-г энэ оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлийн 1, 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг,

мөн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "GS-25" сүлжээ дэлгүүрийн гадна тээврийн хэрэгсэл дотор насанд хүрээгүй буюу 13 настай Ө.М-г биеэ хамгаалах чадваргүй болон уг үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүйг далимдуулан бэлгийн харьцаанд орж, бага насны хүүхдийн эсрэг хүчиндэх гэмт хэргийг үйлдсэн гэх хэрэгт иргэн С.Д-г энэ оны 07 дугаар сарын 22-ны өдөр Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, энэ оны 07 сарын 29-ний өдөр хэргийг нэгтгэх саналтай Баянзүрх дүүргийн прокурорын газарт хүргүүлсэн байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10