Dark Light
Нийгэм | 2024-08-05

“Алтаргана-2024” наадамд Дорнод аймаг 13 шагналт байр эзэллээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“АЛТАРГАНА-2024” олон улсын XV дугаар их наадамд Дорнод аймаг 12 төрөлд өрсөлдөж  6 Алт, 4 Мөнгө, 2 Хүрэл, 1 Тусгай байр нийт 13 шагнал хүртсэн амжилтыг үзүүллээ.

Буриадын уламжлалт өв соёл, хэв маяг, үндэсний спортын төрөл, тоглоом наадам, буриад ардын хэл, аж амьдралын хэв маяг, ёс заншлыг сахин хамгаалах, сэргээн хөгжүүлэх, өвлүүлэн уламжлуулах үйл явцыг бүх талаар хөхүүлэн дэмжиж, соёл урлаг, уран зохиол, кино, спорт түүнчлэн нийгэм эдийн засгийн амжилтыг үзүүлэх зорилгоор Булган аймагт 2024 оны 07 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан юм.

"Алтаргана-2024" олон улсын 15 дугаар их наадамд нийт 23 газраас 1500 гаруй хүн оролцох мэдүүлгээ ирүүлэн дэлхийн 30 гаруй оронд тархан суурьшсан 50 гаруй мянган буриадууд хуран чуулжээ.

Тус наадамд Дорнод аймгаас төлөөлөн оролцох оролцогчдын эхний шатны шалгаруулалт Цагаан-овоо, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Хэрлэн сумын ардын авьяастан, хүүхэд багачуудын дунд 2024 оны 05 дугаар сарын 26-29-ны өдрүүдэд  амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан.

Дорнод аймгаа төлөөлөн аймгийн Хэрлэн, Дашбалбар, Баяндун, Баян-Уул, Цагаан-Овоо сумдын 60-д хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон 10 төрөлд өрсөлдөж  дараах төрлүүдэд шагнал хүртлээ. 

Үүнд:

- “Буриад ардын дуу”-ны 10-16 насны төрөлд: Баяндун сумаас оролцогч Б.Энх 2-р байр Мөнгөн медаль

- “Буриад ардын дуу”-ны 17-35 насны төрөлд: 

Цагаан-овоо сумаас оролцогч Ц.Бат-Эрдэнэ 1-р байр  Алтан медаль

“Буриад ардын дуу”-ны  36-51 насны төрөлд:

 Дашбалбар сумаас оролцогч Б.Мөнхтулга 1-р байр Алтан медаль

- “Эссэ бичлэг”-н уралдааны төрөлд: 

Дашбалбар сумаас оролцогч Ө.Ундармаа  3-р байр Хүрэл медаль

- “Буриадын нэг өдөр” уралдааны төрөлд: 

Багаараа Тусгай байр,мөнгөн шагнал

- “Баримтат болон уран сайхны кино”-ны уралдааны төрөлд:

 Баян-Уул сумаас оролцогч С.Баасанжаргал 1,2-р байр Алт, Мөнгөн медаль

-  “Алтан саг” сэтгүүлчдийн бүтээлийн уралдааны төрөлд: 

Хэрлэн сумаас оролцогч Дорнод телевиз Ц.Энхболор 1-р байр Алтан медаль

- “Үлгэрч, ерөөлч магтаалчдын уралдаан”-ы төрөлд: 

Дашбалбар сумаас оролцогч Б.Анударь 2-р байр Мөнгөн медаль тус тус эзэллээ. 

Мөн Дорнод аймгаа төлөөлөн

- “Орчин үеийн Буриад дуу”-ны төрөлд: 

Цагаан-овоо сумаас оролцогч Т.Мөнхбат 3-р байр Хүрэл медаль

- “Буриад Яруу найргийн уралдаан”-ы төрөлд:

 Хэрлэн сумаас оролцогч М.Хишигжаргал 2-р байр Мөнгөн медаль эзэллээ.

Ийнхүү 50000 гаруй буриад зон чуулсан Их наадам амжилттай болж өндөрлөж 2026 оны Алтаргана Их наадам ОХУ-ын Улан-Үдэ хотод болохоор товлогджээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10