Цагдаагийн байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 34.690, мөрдөн байцаалтын 2.692 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж “Шүүхэд шилжүүлэх саналтай” Прокурорын байгууллагад 505 хэргийг хүргүүлсэн. Үүнээс:
Хүний амьд явах эрхийн эсрэг 9, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 200, Хүний бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эрэг 11, Өмчлөх эрхийн эсрэг 150, Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг 8, Хүрээлэн байгаа орчны эсрэг 7, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 109, бусад 11 хэрэг байна.
Зөрчлийн шинжтэй 49.805 зөрчилд 50.703 хүн холбогдуулан шалгаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 279 иргэнд баривчлах шийтгэл оногдуулж, 95 баривчилж, эрх хасаж, 618 иргэнийг торгож, эрх хасаж, 3 насан хүрээгүй иргэнийг сургалтад хамруулж, 49.708 иргэнийг шийтгэврээр торгож шийдвэрлэсэн байна.
Мөн 50.703 зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 49.621 шийдвэрлэж, шүүхээр 1082 зөрчлийг шийдвэрлүүлсэн байна. Үүнээс:
Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах 2631, Танхайрах 156, Хүний биед халдах 331, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих 225, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 46.377, бусад 983 зөрчил байна.
Өнгөрөгч 7 хоногт эрэн сурвалжлалтын чиглэлээр оргодол 19, гэмт хэрэгт сэрдэгдсэн этгээд 42, оршин суугаа газраасаа сураггүй алга болсон хүн 84, шүүхээс даалгасан хүн 46, зөрчил үйлдсэн этгээд 20-ыг олж тогтоосон байна.
АДМИН








Нийгэм







