Dark Light
Нийгэм | 2024-08-05

Арслан: Эрч хүч буурч, бага зэргийн хямрал үүснэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 8-р сарын 6-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Гэнэтийн сайхан мэдээ эсвэл ашигтай санал ирнэ. Цаг үе нь тохирохгүй байгаа ч таны хувьд мөнгө хамгаас чухал учир олдсон боломжийг алдахгүй байхыг хичээ. Таны хичээл зүтгэл тодорхой хүрээлэлд л үнэлэгдэх бөгөөд өөлж алдааг хайж буй хүний нүдэнд хэзээ ч сайнаар харагдахгүй бололтой. Бусдад таалагдах гэж амьдрахаас татгалзаарай. 

Үхэр: Хувь тавилан таны тэвчээр хатуужлыг шалгах сорилт илгээж мэдэх юм. Та өөрийн хүсэл зоригийнхоо төлөө хэн нэгнийг золих хэмжээнд хүрэх хэрэггүй. Бүх зүйлийг буруу шийдвэрлээд сурчихсан хүмүүсийг засаж авахад тун хэцүү бөгөөд зөрүүд зангаасаа болж эрсдэлтэй алхам хийж алдагдал хүлээх магадлал өндөр байна. 

Ихэр: Шинэ өөрчлөлт эхлэхэд гарах бага зэргийн бэрхшээлийг үл тоон, алгуурхнаар зохицуулахыг хичээ. Харин хөрөнгө мөнгөний талаар бодлогогүй шийдвэр гаргаж, хий амлалт өгөх хэрэггүй. Өнөөдөр таны бусдыг татах чадвар урд өмнөхөөс ч илүү хүчтэй байна. Аливаа амжилт ололт руу тэмүүлэхэд тулгарах саад бэрхшээлийг төвөггүй даван гарахад таны эерэг хандлага туслах болно. 

Мэлхий: Ганц бие хүмүүс амьдралаа холбох хүнтэйгээ танилцахыг үгүйсгэхгүй. Өөрийн санал төлөвлөгөөг хөнгөн шийдвэрээр биелүүлэх боломжгүй. Хамтын гэрээ байгуулах, шинэ харилцагчтай болох, ажлаа өргөтгөх зэрэг нь таны бүх төлөвлөгөө амжилттай болох хамгийн сайн арга зам байна. 

Арслан: Эрч хүч буурч, бага зэргийн хямрал үүснэ. Гэр бүлийн хүрээнд ч асуудал үүсэх магадлалтай. Ямар нэгэн нөхцөл байдлаас үл хамааран өөрийнхөөрөө байж, аливаад тэвчээртэй хандах хэрэгтэй. Архи согтууруулах ундаанаас аль болох зайлсхий. Буруу арга барил хэрэглэхгүй байхыг одод сануулж байна. Хэт хүнд хурц хоол хүнс хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. 

Охин: Энэ өдөр таны хувьд эрсдэлтэй болон эргэлзээтэй үйл хэргээс хол байхыг од эрхэс сануулж байна. Нөхцөл байдал танаас шийдэмгий байдлыг шаардана. Хамгийн гол нь ямарваа нэгэн шийдвэрийн тань үр дүн төдийлөн таатай байхгүй нь. Чухал уулзалт, ажлын ярилцлага, гэрээ хэлэлцээр хийх үед цэгцтэй товч тодорхой ярьж, ухаалаг байхыг хичээ. 

Жинлүүр: Ажил хэрэгтээ бүтээлчээр хандах хандлага, зөв мэдрэмжтэй байх болон сэтгэл татах чадвар, ойр дотнынхондоо сайн сайхныг хүсдэг зан зэрэг нь мэдэгдэхүйц үр ашгийг авчирна. Та өөрийн хүч чадал, оюун ухаанаа төвлөрүүлж зөв гарц олж чадвал шинэчлэл өөрчлөлт хийх хүсэл тань үр шимээ өгөх болно. Амжилт өөд зөв зорилготой тэмүүлэх хэрэгтэй. 

Хилэнц: Өмнө нь тохиосон таагүй явдлууд нь таны хувьд сургамж болох ёстой болохоос сэтгэлийн дарамт байж болохгүй гэдгийг санаарай. Бусдын оронд өөрийгөө тавьж үзэх аливаа зүйлийн сайн муу талыг олж харахад тустай. Ачаалал ихтэй байх боловч энэ нь таны сэтгэл санааны байдалд муугаар нөлөөлөх ёсгүй гэж ойлгоорой. Хайртай хүмүүсийн хооронд халуун дулаан яриа өрнөх тул сэтгэл ханамж дүүрэн байна. 

Нум: Холын хүнээс сонирхолтой мэдээлэл ирнэ. Ямар ч завтай байсан худал хов жив хэл аманд орооцолдох хэрэггүй. Өөрийгөө өөрчилж, боловсон нэгэн болохыг хүсэж байгаа л бол хамгийн жижиг зүйлээс өөрчлөлтийг эхлээрэй. Энэ өдөр тооцоотой, хянамгай байдал нь сэдсэн ажил бүрийг ашигтай талд шийдэж, үр өгөөжийг нь авах болно. 

Матар: Гэр бүл үр хүүхдэдээ ихэнх цаг мөчийг зориулаарай. Олон хүн тантай ойр байж, илэн далангүй харьцахыг хүснэ. Өөрийн дотоод ертөнцтэй зөрчилдөх үйл явдал болно. Хамааралгүй үйл явдлын золиос болохоос болгоомжил. Бусадтай хэт нээлттэй харьцахаас зайлсхий. 

Хумх: Өөрийн дотоод эрч хүчээ өсгөхийн тулд дуртай зүйлээ хийх, мөрөөдлийн аялалдаа явахыг од эрхэс танд зөвлөж байна. Өөрийгөө ганцаардуулах элдэв таагүй бодлоор тархи толгойгоо дүүргэх хэрэггүй. Энэ нь өөрт тань л сөрөг нөлөөг авчирна гэдгийг санаарай. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарна. 

Загас: Өөрийн дотоод эрч хүчээ өсгөхийн тулд дуртай зүйлээ хийх, мөрөөдлийн аялалдаа явахыг од эрхэс танд зөвлөж байна. Өөрийгөө ганцаардуулах элдэв таагүй бодлоор тархи толгойгоо дүүргэх хэрэггүй. Энэ нь өөрт тань л сөрөг нөлөөг авчирна гэдгийг санаарай. Хайр дурлалын харилцаанд өөрчлөлт гарна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10