МОНГОЛ НЭР: АРГАЛЬ
ДЭЛХИЙД: ХОВОРДОЖ БОЛЗОШГҮЙ
БҮС НУТАГТ: УСТАЖ БОЛЗОШГҮЙ СТАТУСТАЙ
1. Монголын аргаль бусдаас биеэр хамгийн том, дэлхийд нэн ховордсон амьтан юм.
2. Дэлхий нийтэд АРГАЛЬ буюу ARGALI гэж монгол нэршлээр бүртгэгдсэн амьтдын нэг.
3. Биеийн ерөнхий төрхөөр монгол хоньтой төстэй боловч байгальд зохицож хөл нь өндөр зэгзгэр, үс ноос нь тачир, жижиг годгор сүүлтэй байдаг.
4. Афганистан, Хятад, Энэтхэг, Казахстан, Киркистан, Монгол, Балба, Пакистан, ОХУ, Тажикистан, Узбекистаны нутагт тархсан.
5. Монгол орны аргалийн тоо толгой 1975 онд 50 мянга байсан бол 2001 онд 13-15 мянга болж буурсан мэдээ гарсан.
6. Эмийг хомь, төлийг хурга, эрийг угалз гэдэг. Байгалийн нөхцөлд 10-13 жил насалдаг.
7. Маш том угалзарсан эвэр нь 25 кг хүртэл жинтэй, 190 см хүртэл урт болдог.
8. Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, уул уурхай, бэлчээрийн хомсдол, малын тооны өсөлт, хууль бус ан, амьдрах орчны доройтол зэргээс тоо толгой багассан.
9. 2000 онд Амьтны тухай хуулиар “нэн ховор" гэсэн ангилалд оруулсан, 2006 онд Байгаль хамгаалах олон улсын холбоо (IUCN)-ны Улаан номын "устах аюул нүүрлэсэн" гэсэн ангилалд оруулсан.
10. Засгийн газрын тогтоолоор аргалийн экологи-эдийн засгийн үнэлгээг 23 сая төгрөгөөр тогтоосон. Хууль бусаар агнаж, барьсан тохиолдолд уг үнэлгээг 2 дахин нугалж төлдөг хуультай.
АДМИН








Нийгэм







