Dark Light
Нийгэм | 2024-08-06

Мазаалай баавгайг хамгаалах тоног төхөөрөмжийг хүлээлцлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй “Монгол Улсын Говийн мазаалай баавгайг хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх төсөл”-ийн тоног төхөөрөмж хүлээлцэх арга хэмжээ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд  2024 оны 8 дугаар сарын 5-ны өдөр боллоо.

Арга хэмжээнд Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга  Ц.Уранчимэг, Говийн Их дархан цаазат газрын "А" хэсгийн хамгаалалтын захиргааны дарга Ч.Баярбат, БНХАУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг худалдааны газрын зөвлөх Ли Жин Зи болон холбогдох  мэргэжилтэн, төслийн багийн судлаачид оролцов. 

Монгол Улсад хэрэгжсэн Говийн мазаалай баавгайг хамгаалах, амьдрах орчныг тэтгэх зорилгоор техникийн туслалцаа үзүүлэх төслийн хүрээнд дараах ажлууд хийгдсэн байна.

Үүнд:

- Говийн мазаалай баавгай болон бусад биологийн төрөл зүйл амьтдын мониторинг судалгаа

- Мазаалай баавгайн тархац нутгийн чанарын үнэлгээ, амьдрах орчны загварчлал боловсруулах

- Говийн их дархан цаазат газрын газарзүйн мэдээллийн систем бий болгох

- Говийн мазаалай баавгайн гол идэш ургамлын популяцийн динамик судалгаа

- Говийн мазаалай баавгайн тархац нутагт голлон ургадаг ургамлын  нөөцийн судалгаа

- Говийн мазаалайн тоо толгойн судалгаа зэрэг ажлуудыг төслийн хүрээнд БОУАЯ, Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, ГИДЦГ-ууд БНХАУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж хэрэгжүүллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10