Dark Light
Нийгэм | 2024-08-06

Сүхбаатар аймаг ӨМӨЗО-ны Шилийн гол аймагтай хамтран ажиллана

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошууны Засаг даргын орлогч Шюй Инжянь тэргүүтэй зочид төлөөлөгчид Сүхбаатар аймагт албан айлчлал хийж, аймгийн удирдлагуудтай уулзалт зохион байгууллаа. 

Тус уулзалтаар хоёр талын боомтыг хөгжүүлэх болон авто зам, төмөр замын бүтээн байгуулалт,

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Зүүн үзэмчин хошуу болон Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум хооронд Олон улсын ах дүү хот байгуулах,

Эрдэнэцагаан суманд өвсний гэрээгээр баригдсан зочид буудлын барилгыг хүлээлгэж өгөх гарц боломж,

Хил орчмын хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, хамтарч ажиллах,

Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх, хил орчмын аялал жуулчлалын маршрутыг өргөтгөх, Сүхбаатар аймаг ирэх жилүүдэд аялал жуулчлалын салбарын бодлогод онцгойлон анхаарах зэрэг тодорхой сэдвүүдийн хүрээнд харилцан санал солилцож, цаашид хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10