Dark Light
Нийгэм | 2024-08-06

"УБТЗ" ХНН-ийн 75 жилийн ойн хүрээнд ажилтнуудаа шагнажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"УБТЗ" ХНН-ийн 75 жилийн ой, төмөр замчдын мэргэжлийн баярыг тохиолдуулан "Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага" /ОСЖД/-ын болон "Оросын төмөр замууд" НХН /РЖД/-ын шагналаар УБТЗ-ын зарим ажилтнуудыг шагнасныг "УБТЗ" ХНН-ийн дарга Х.Хэрлэн гардуулж баяр хүргэлээ. ОСЖД-ын "Хүндэт диплом"-оор УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгаланг, РЖД-ын "Хамтын ажиллагааны төлөө" медалиар Замын орлогч дарга Д.Амарбаясгалан, УБТЗ-ын Гадаад харилцааны албаны дарга Б.Галсандорж нарыг, РЖД-ын "Хүндэт үнэмлэх"-ээр УБТЗ-ын Нийгмийн асуудал хариуцсан замын орлогч дарга А.Батболдыг, РЖД-ын "Талархлын бичиг"-ээр УБТЗ-ын Маркетингийн албаны дарга Ш.Ариунбаяр, Гаалийн хэлтсийн дарга С.Саяран, Барилга, орон сууцны албаны дарга Г.Ганбат, Эдийн засаг, санхүү,  аж ахуйн үйл ажиллагааны удирдлагын шинжилгээний мэдээллийн систем хөгжүүлэлтийн хэлтсийн дарга Н.Анхбаяр нарыг шагнасан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10