Тээвэрлэгч иргэн, аж ахуй нэгж та бүхэн MNS 4598 :2020 стандартын /3 тэнхлэг 28тн, 4 тэнхлэг 32тн, 5 тэнхлэг 40тн, 6 тэнхлэг 44тн/ дагуу тээвэрлэлт гүйцэтгэх үүрэгтэй.
Хэрэв таны ачаа дээрх стандартаас хэтэрсэн тохиолдолд Монгол Улсын Засгийн Газрын 222-р тогтоолын дагуу төлбөр төлнө.
Даац хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэх тохиолдолд Ezam.mn хаягаар нэвтэрч, хүсэлтээ илгээн, төлбөрөө төлөөрэй.
Хэрвээ та зөвшөөрөлгүй, маршрут чиглэл зөрчиж даац хэтрүүлэн тээвэр хийсэн бол зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авахаас гадна, Монгол Улсын Засгийн газрын 222-р тогтоолын дагуу нэмэлт хураамжийг тооцож нэхэмжилнэ.

АДМИН








Нийгэм







