Dark Light
Нийгэм | 2024-08-06

Үхэр: Гадаад байдалдаа анхаар

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2024 оны 8-р сарын 7-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.

Хонь: Ойрын үед таатай үйл явдал тохиолдож магадгүй. Олдсон боломжийг алдахгүйн тулд бэлэн байх хэрэгтэй. Гэхдээ зарим тохиолдолд урам хугарах нөхцөл байдал үүсэх ч магадлалтайг санаарай. Аливаа бэрхшээлийг өөдрөг сэтгэлтэй байвал амархан даван гарна. Үргэлж эрч хүчтэй байхыг хичээ. Спортоор хичээллэж, явган аялал хийх зэрэгт таатай үе. Танд хэрэгтэй зөвлөгөө өгөх хүн олон байна. 

Үхэр: Гадаад байдалдаа анхаар. Байгаагаасаа залуу харагдах гэж сэтгэл гаргана. Гаднаас ирэх сөрөг хандлагыг хүндээр хүлээж авах хэрэггүй. Итгэл даахгүй хүмүүсийг эртхэн өөрөөсөө холдуулахыг хичээ. Таны хүслийг гэр бүл ойр дотнын хүмүүс тань ихээр дэмжих болно. Хайртай хүмүүсийн тусламж дэмжлэг нь таны хувьд маш үнэтэй бэлэг юм. 

Ихэр: Танд өдөр тутмын ажил хэрэг уйтгартай санагдаж шинэ содон зүйл хийхийг хүснэ. Магадгүй дуртай зүйлээ ажил хэрэг болгож, мөнгө олох боломж бололцоог судалж эхэлнэ. Эртнээс бодож байсан төлөвлөгөө бүтэхгүйд хүрч итгэл найдвараа алдаж магадгүй. Аяллаар хэд хоногоор явах, ээлжийн амралтаа авах зэрэг нь таны сэргэлтийн үе байх болно. 

Мэлхий: Танд гайхалтай мэдрэмжийг төрүүлэх өдөр. Эргэн тойрноо өөр нүдээр харах хүслийг асааж өгнө. Зөн совиндоо хэт итгэх хэрэггүй. Аливаа асуудал тулгарахад ганцаар шийдвэрлэх хэрэггүй. Бусдын зөвлөгөө, саналыг тусгаж, харьцуулсан дүгнэлт хийх хэрэгтэй. Хүн бүрийн үзэл санаа өөр өөр ч олны үг ортой байна. 

Арслан: Гэр бүлдээ амар тайван нөхцөл байдал болон таатай уур амьсгал бэлэглэхийг хичээ. Бусадтай аль болох харилцаагаа муутгахгүй байж, аливаа хэрүүл маргаан үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Ахмад настай арслангууд амралт сувилалд явах, ах дүүсийндээ зочлох зэргээр бие махбод болон сэтгэл санааны байдлаа дээшлүүл. Од эрхэс таныг ивээж байгаа тул том жижиг ихэнх үйл ажиллагаа тань саадгүй бүтнэ. 

Охин: Хувийн амьдралдаа өөрчлөлт шинэчлэлт хийхэд хялбар байх болно. Та гэр бүлийн хүрээнд харилцан ярилцаж бүхий л шийдвэрээ гаргаж дэмжлэг авна. Ажил хэргийн чанартай уулзалтыг хойшлуулж бүх цаг заваа гэр бүлдээ зориул. Ихэнх хүмүүс уйтгартай ажлаас хөндий байхыг хүснэ. Биеийн хүч шаардсан, бэртэж гэмтэх магадлалтай ажлаас зайлсхийхийг зөвлөж байна. 

Жинлүүр: Ашиг орлого олох боломжийг хайх үйлдэлдээ хэт автан, амрахаа умартах бололтой. Ямар нэгэн эрэл хайгуул нь бүхэл өдрийн турш таныг ганцаардмал байдал, гүн бодолд автуулна. Аливаа ажилд эв дүйтэй байхаас гадна үр өгөөжөө өгөх тал дээр ч илүү анхаарах хэрэгтэй байж магадгүй. Та өөрийнхөө юуг хамгийн сайн хийж чадахаа олж тодорхойлох нь нэн чухал үе байна. 

Хилэнц: Оюун ухаан, мэдлэг боловсролоо дээшлүүлж нийгэмд өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болохын төлөө буцалтгүй тэмц. Ажил амьдралдаа хэрэгтэй мэдээ мэдээллийг төвөггүй олж авч чадаж байгаадаа сэтгэл хангалуун байх болно. Өөрийн ойр дотнынхоо хүмүүс болон хамтрагчдынхаа сэтгэл санааг үргэлж өргөж, бусдыг дэмжин ажиллахыг хичээх хэрэгтэй болно. 

Нум: Зорилгодоо хүрэхийн тулд өөрийн бүх авьяас чадвараа харуул. Өөрийн үйл хэрэгт хөндлөнгийн хүнийг хүчээр татан оролцуулах хэрэггүй. Та хэн нэгний хувьд хамгийн таагүй, муу хүн нь болж болзошгүй. Сайн найз нөхөд итгэлтэй хамтрагчийнхаа ачаар бүхнийг өөр өнцгөөс харахыг хичээнэ. Олон олон төлөвлөгөөг боловсруулах гэж хичээнгүйлэн ажиллана. Огт нэр гараагүй ч далдаас таныг дэмжих хэн нэгэн байсаар байна. 

Матар: Алсын аялалд явах хүмүүст таатай нөхцөл бүрдэж магадгүй. Тэнцвэртэй, үнэнч шударга байхыг улс төр нийгмийн нөхцөл байдал шаардах болно. Эргэн тойронд гарч буй өөрчлөлтийг эергээр хүлээж ав. Мөн хувийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх талаар бодож үзэх хэрэгтэй. Хайр дурлалын асуудал тань бүтэмжтэй байх болно. 

Хумх: Сэтгэл санаагаа хянаж, ажил хэрэг болон хувийн амьдралдаа идэвх зүтгэлтэй байхыг зөвлөж байна. Хэт сэтгэл гутрал нь сайн зүйлд хүргэхгүй. Орлогоо нэмэх боломж тохионо. Энэ нь таны амьдралыг нэлээд өөрчлөхүйц байж магадгүй. Гэхдээ өнгөрсөн таагүй дурсамждаа баригдан, урагшлах алхам хийж чадахгүй байвал улам л сэтгэлээр унана. 

Загас: Сэтгэл санаагаа хянаж, ажил хэрэг болон хувийн амьдралдаа идэвх зүтгэлтэй байхыг зөвлөж байна. Хэт сэтгэл гутрал нь сайн зүйлд хүргэхгүй. Орлогоо нэмэх боломж тохионо. Энэ нь таны амьдралыг нэлээд өөрчлөхүйц байж магадгүй. Гэхдээ өнгөрсөн таагүй дурсамждаа баригдан, урагшлах алхам хийж чадахгүй байвал улам л сэтгэлээр унана.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10