Dark Light
Нийгэм | 2024-08-06

Намрын тэргүүн сарын харагчин туулай өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БИЛГИЙН ТООЛЛЫН 3

2024.08.07 / ЛХАГВА ГАРАГ

НАМРЫН ТЭРГҮҮН ХАР БИЧ САРЫН

ДОЛООН УЛААН ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР

Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно.

Наран ургах, шингэх: 05.37-20.19

Барилдлага: Үхэх

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Огторгуй

Аргын тооллын 8 сарын 7, Буд гараг. Билгийн тооллын 3, Бага морь одтой, харагчин туулай өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 5:37-20:19. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хэншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно. Балжинням өдөр. Намрын уур орох улирал (9ц 10м) эхэлнэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10