Dark Light
Нийгэм | 2024-08-06

ӨМӨЗО-ы Бугат хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр, энэ онд Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байгааг тэмдэглээд, уул уурхайн салбар нь Монгол Улсын эдийн засагт чухал үүрэгтэй бөгөөд цаашид хөгжлийн шинэ шатанд гарах шилжилтийн энэ үед айлчилж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. 

БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Бугат хотын Эдийн засгийг хөгжүүлэх төвийн дарга Ли Вэнгшиа тус төвийн үйл ажиллагааны талаар товч танилцуулаад, энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд Бугат хотын бизнес, үйлдвэрлэгчдийн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож буйг онцлов. Тухайлбал, ухаалаг уул уурхай, уул уурхайн тоног төхөөрөмж, тээвэрлэлт, барилга байгууламж, бүтээн байгуулалт зэрэг салбар салбарын төлөөлөл багтсан өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж байгаа юм. 

Талууд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт цаашид хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийлсний зэрэгцээ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас 10 дугаар сард зохион байгуулах “Уул уурхайн долоо хоног -2024 /Mining week/ арга хэмжээнд оролцохыг урилаа:


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10