Dark Light
Нийгэм | 2024-08-07

4 өдөр эрэн сурвалжилсан иргэний цогцсыг олжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр), зургаадугаар багийн “Задгай”-д Хэрлэн голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг наймдугаар сарын 3-ны өдрийн 12:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид иргэн О/25 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг наймдугаар сарын 5-ны өдрийн 05:00 цагаас осолдсон газраас Баянтүмэн сумын Жаргалант багийн “Өндөр-Эрэг” гэдэг газар хүртэл 70 км зайд 3 удаагийн давтамжтай голын  усаар завиар урсаж зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. Наймдугаар сарын 5-ны өдрийн 05:00 цагт дахин эхлүүлж 13:50 цагт тус багийн "Гучин хоёрын саам" гэдэг газар /анх осолдсон газраас зүүн зүгт 30 км/-аас цогцсыг олж уснаас гарган Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10