Dark Light
Нийгэм | 2024-08-07

Түргэн хоолны үйлчилгээ эрхлэгчидтэй уулзлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийслэлийн Хан-уул дүүргийн 11-р хороо, Зайсангийн амнаас Их тэнгэрийн амны хооронд Туул голын эрэг дагуу түргэн хоолны үйлчилгээ эрхлэгч иргэдтэй холбогдох мэргэжлийн байгууллагууд уулзалт хийлээ. 

-Сүүлийн саруудад цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн Туул голын усны түвшин огцом нэмэгдэж зарим тохиолдолд эргээ даван үерлэж байгаа тул тухайн орчинд үйл ажиллагаа явуулж буй иргэдэд өндөр эрсдэлтэй байгааг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.

Тус уулзалтад Хан-Уул дүүргийн Хүнс хөдөө аж ахуйн хэлтэс, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Туул голын сав газрын захиргаа, Дүүргийн Тээврийн цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Богдхан уулын хамгаалалтын захиргаа тус тус мэргэжлийн байгууллагууд оролцлоо. 

Уулзалтад 20 гаруй түргэн хоол, явуулын үйлчилгээ эрхлэгч иргэд оролцож холбогдох чиглэлүүдээр асуулт асууж хариулт авсан бөгөөд тухайн орчинд үүсэж буй хууль, эрх зүйн үр дагавар, аюулгүй байдал, байгаль орчин, хүнсний эрүүл ахуйн чиглэлээр тус тус мэдээлэл өгч, санал солилцлоо. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10