Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Л.Хосбаяр нар холбогдох байгууллагын удирдлагуудын хамт нийслэл хотын байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарх арга замуудыг хэлэлцэв.
Уулзалтаар усны нөөцийг хамгаалах, үерийн эрсдэлийг бууруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулахад технологийн дэвшил болон олон улсын санхүүгийн эх үүсвэрүүдийг ашиглах, биологийн олон янз байдлын хамгаалал, ойн хортон, дагалт баялаг ашиглахтай холбоотой зохицуулалт, хяналтыг хэрэгжүүлэх, зарим эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, норматив зардлуудыг шинэчлэх зэрэг олон талт асуудлыг хэлэлцэв.
Тухайлбал, БОУАӨЯ-ны зүгээс Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой гадаргын ус хуримтлуулах хөв цөөрмүүд байгуулахад дэмжлэг үзүүлэх (түр урсацтай гол, гуу, жалга, булаг түшиглэн хөв цөөрөм байгуулах, задгай талбайд ухалга овоолгоор хөв цөөрөм байгуулах, газар доорх ус хуримтлуулах боомтын хөндлөн огтлолын нэг загварын зураг, төсөв боловсруулах, хөв цөөрмийн ус хаях болон гаргах барилгын нэг загварын зураг, төсөв боловсруулах, хөв цөөрмийн нэг загварын зургийн холболт хийх, ажлын зураг боловсруулах аргачлал боловсруулж байна), газрын доорх усыг зориудаар баяжуулах чиглэлээр бодлогын зөвлөмж өгөх, Багануур дүүрэгт хэрэгжүүлсэн загвар төслийг боломжит байршлуудад үргэлжлүүлэн хэрэгжүүлэх, Нийслэлийн зүгээс “Туул усан цогцолбор” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх, усны хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, гүний худаг тоолууржуулах замаар хэрэглээг нөөцтэй уялдуулах зэрэг ажлыг хэрэгжүүлэх юм.
АДМИН








Нийгэм







