Dark Light
Нийгэм | 2024-08-07

15 ерөнхий нэршлийн эмийг 100% хөнгөлөлттэй үнээр олгодог

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМДЕГ-аас Щвейцарийн Новартис компанитай хамтран олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зүрх судас, чихрийн шижин, уушгины эмгэг болон хавдрын үед хэрэглэх 15 ерөнхий нэршлийн 24 тун хэмжээ бүхий эмийг ЭМД-ын 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгодог. 

Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-ын төвийн болон 21 аймаг 2 дүүрэг дэх хэлтсийн албан хаагчид гэрээ бүхий эмийн сангуудад дээрх эмийн тоо ширхэг, нөөц хангалттай байгаа эсэх талаар хяналт тавин ажиллаж байна. 

Хэнтий аймгийн ЭМДХ-ээс 08 дугаар сарын 2-6-ны өдрүүдэд аймгийн төвийн 13 эмийн санд ЭМД-ын сангаас 100 хувийн хөнгөлөлттэй үнээр олгож байгаа Новартис хөтөлбөрийн эмийн татан авалт, олголтыг шалгаж зөвлөмж өглөө.

Мөн "Новартис" компанийн албан ёсны  дистрибьютерийн салбар болох МЭИК, Монос, Ази-фармын эм ханган нийлүүлэгчээс гэрээ бүхий эмийн сангуудад Новартис хөтөлбөрийн эмийг олгож түгээж байгаа байдал, эмийн сангийн татан авалтыг хяналаа.

Тус аймгийн ЭМД-ын хэлтсээс Баруун-Урт суманд үйл ажиллагаа явуулдаг 8 эмийн санд хяналт хийж, эмийн олголт, татан авалт, нөөцөд хяналт тавьж, зөвлөмж өгч ажиллалаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10