Dark Light
Нийгэм | 2024-08-07

ЦЕГ-ын дэд дарга Т.Ганзоригийг чөлөөлж, хурандаа Н.Мөнхзулыг томиллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан Дэд даргаар анх удаа эмэгтэй хурандаа томилогдлоо. Цагдаагийн байгууллагын дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаар багш мэргэжилтэй, Хууль сахиулах байгууллагын боловсон хүчнийг бэлтгэх ажилд 22 дахь жилдээ багшилж байгаа цагдаагийн хурандаа Н.Мөнхзулыг томиллоо. 

Тэрээр цагдаагийн байгууллагын алба хаагчдын сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэх, хүний эрхийг дээдлэх, алба хаагчийн аюулгүй байдлыг хангах ажлыг хариуцан ажиллах юм.

Хуучин Хууль зүй, дотоод хэргийн сайдын  2023 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн Б/30 дугаар тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар цагдаагийн хурандаа Т.Ганзориг томилогдон ажиллаж байжээ. Тэрбээр Хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хуульзүйн ухааны магистрын зэрэгтэй юм.

Цагдаагийн байгууллагатай холбоотой удаа дараагийн асуудал үүссэн учраас ийнхүү сэлгээ хийж байгаа аж.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10