Dark Light
Нийгэм | 2024-10-22

Тариалангийн талбайг хамгаалсан 41 км ойн зурвас байгууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын тариалангийн талбайд тариалангийн талбайг хамгаалсан 41 км ойн зурвас байгууллаа. 

Хамгаалалтын зурваст Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр нар  мод тарилаа. 

Дархан-уул аймгийн Хонгор сумын нутагт байгуулсан хамгаалалтын ойн зурваст 42 мянган ширхэг навчит төрлийн  хайлаас, улиас мод тарина. Тариалангийн талбайн хамгаалалтын ойн зурвас байгуулах ажилд хэрэглэгдсэн тарьц, суулгацыг Дархан-уул аймгийн “Алд дэлгэм” ХХК нийлүүлэн, хамгаалалтын ойн зурвас байгуулах ажлыг Сэлэнгэ аймгийн Бугант нандин ХХК гүйцэтгээд байна.

Тариалангийн талбайд ойн зурвас байгуулснаар хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, нөмөр нөөлөгтэй болсноор дулааны хангамж нэмэгдэн тариалалт эрт эхлүүлэх, тариалангийн талбайн талбай ашиглалтыг сайжруулах гэх мэт ач холбогдолтойг мэргэжлийн хүмүүс онцолж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10