Dark Light
Нийгэм | 2024-10-22

Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймагт мод тарих төслийн нээлтэд оролцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Элчин сайд М.Игавахара Өмнөговь аймагт айлчлан, Сэврэй сумын нутагт хэрэгжүүлэх “Монгол Улсын өмнөд бүсийн заган ойг нөхөн сэргээх төсөл”-ийн нээлтэд оролцлоо. Уг арга хэмжээнд Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Н.Энхбат, Сэврэй сумын засаг дарга Б.Батсайхан болон холбогдох албаныхан, Сэврэй сумын иргэд, сургуулийн сурагчид оролцов.

Нээлтийн үеэр Элчин сайд хэлсэн үгэндээ “Дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөд дэлхий дээр амьдарч буй хүн бүхэн ухамсартай хандаж, энэ асуудалд хамтран ажиллах хэрэгтэй юм. Өмнөговь аймагт хэрэгжих хоёр орны хамтын ажиллагаа эх дэлхий хийгээд энд амьдарч буй хүн бүрд үр өгөөжөө өгөөсэй хэмээн хүсэж байна” гэв.

Цөлжилтөд ихээхэн нэрвэгдсэн Өмнөговь аймагт дээрх төсөл хэрэгжих болсонд Өмнөговь аймгийн төлөөлөл, Сэврэй сумын иргэд талархан хүлээн авлаа. Нээлтийн дараа төслийг эхлүүлж нийт оролцогчид мод тарив. Уг төслийг цаашид Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр Өмнөговь аймгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн газар болон “Ойска Монгол” ТББ хамтран хэрэгжүүлэх юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10