Dark Light
Нийгэм | 2024-10-23

Гар утсаа авах гэж байгаад хадны завсар хавчуулагджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Австралид явган аялал хийж явсан нэгэн залуу эмэгтэй хадны завсраар унасан гар утсаа авах гэж байгаад  унаж өөрөө хоёр том бул чулууны хооронд хавчуулагдан олон цагийн турш гацжээ.

Түүнийг Матилда Кемпбел гэдэг бөгөөд энэ сарын эхээр Шинэ Өмнөд Уэльсийн Хантер хөндийд явж байгаад гурван метр гүн хадны ан цав руу унасан байна.

Тэрээр долоон цагийн турш тэнд байсан бөгөөд аврах албаныхан уг хүндхэн аврах ажиллагааг гүйцэтгэхийн тулд хэд хэдэн бул чулууг холдуулжээ. Хэдийгээр 500 кг-ийн хадыг зайлуулж чадсан ч эмэгтэйг гацсан "S" хэлбэрийн тохойноос нь гаргах хэрэгтэй байв.  

 Аврах ангийг ирэхэд тэрээр толгой нь доош харсан байдалтайгаар аль хэдийн цаг гаруй болсон байжээ. Найзууд нь түүнийг гаргах гэж оролдсон ч чадаагүй аж.

Гайхалтай нь, эмэгтэй аврагдсаныхаа дараа багахан шалбархай болон хөхрөлтөөс өөр гэмтэлгүй байсныг эмч нар мэдэгдэв. Гэсэн ч тэр утсаа буцааж авч чадаагүй гэнэ.

 Эх сурвалж: BBC


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10