Dark Light
Нийгэм | 2024-10-23

NBA: Түүхэнд анх удаа аав, хүү хоёр хамт талбайд гарав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Леброн Жэймс, Бронни Жэймс нар Crypto.com Arena-д болсон Лос Анжелес Лэйкерс, Миннесота Тимбервулвес багуудын улирлыг нээсэн тоглолтод хамт талбайд гарлаа. Ийн NBA-гийн талбайд хамтдаа гарсан анхны аав хүү болж, албан ёсоор түүхэнд бүртгэгдэв.

Өдгөө 39 настай Леброн бол NBA-гийн бүх цаг үеийн онооны лидер. Тэрээр 21 дэх улиралдаа дэлхийн хамгийн дээд түвшний лигт тоглож буй. Түүний хүү Бронни энэ жил 20 настай. Өнгөрсөн зун түүнийг Лэйкерс баг NBA-гийн драфтын 55 дахь сонголтоор сонгосон.

Ийн аав хүү хоёр сагсанбөмбөгийн нэг лигт битгий хэл нэг багт талбайд хамт гарсан анхны аав хүү хоёр боллоо. Бронни тоглолтын эхний хагас дуусахаас дөрвөн минут дутуу байхад сэлгээнээс талбайд гарсан. Түүнийг талбайд орж ирэхэд Лейкерс 51:35-аар илүүрхэж байв.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10