Dark Light
Нийгэм | 2024-10-23

“Парис-2024” зуны олимпын наадамд оролцогчдод энгэрийн тэмдэг гардууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

“Парис-2024” зуны олимпын 33 дугаар их наадамд Монгол Улсаас спортын 9 төрөлд 32 тамирчин эрхээ авч оролцсон. Олимпын наадамд оролцсон тамирчин бүрт Олон улсын олимпын хорооноос энгэрийн тэмдэг гардуулдаг уламжлалтай. 

Энэ өдөр олимпын наадамд эх орноо төлөөлөн өрсөлдсөн үндэсний шигшээ багийн тамирчдад  МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, Олимпод оролцогчдын холбооны ерөнхийлөгч Э. Бадар-Ууган, МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар нар энгэрийн тэмдэг гардууллаа. 

Олимпын медальтан болон олимпод оролцогчдод энгэрийн тэмдэг гардуулан өгөх уламжлал 1980-аад оны сүүлээс эхтэй. Тухайн үед ОУОХ-г удирдаж байсан Хуан Антонио Самаранч амьд сэрүүн байгаа олимпын медальтан, олимпод оролцогчдоо алдашруулах зорилгоор энгэрийн тэмдэг дурсгах санаачилга гаргаж байв. Тухайн үед гаргасан тэмдэг нь “Стокгольм-1912”-оос “Сөүл-1988” хүртэлх зуны олимп, “Шамоне-1924”-өөс “Калгари-1988” хүртэлх өвлийн олимпын бүх медальтан, оролцогчдыг хамарч байв. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10