Dark Light
Нийгэм | 2024-10-23

“Найрал хөгжим-100 жил”, “Orchestor Night” тоглолт болно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улсад орчин цагийн симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн жилийн ойн хүрээнд УДБЭТ-ын хамт олон 11-р сарын 02-нд “Найрал хөгжим-100 жил”, 11-р сарын 03-ний өдөр “Orchestor Night” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Тус тоглолтоор дамжуулан Монгол улсад Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн хугацаанд эгшиглэж ирсэн Дэлхийн болон Үндэсний сонгодог, орчин цагийн гайхалтай бүтээлүүдийг санан дурсах юм.

11-р сарын 02-ний өдрийн “Найрал хөгжим-100" жил тоглолтод УДБЭТ-ын урын санд байдаг Дэлхийн болон Үндэсний сонгодог бүтээлүүдийг дээжсээс эшиглэх болно. Тус тоглолтод УДБЭТ-ийн симфони найрал хөгжмийн түүхийг бичилцсэн ахмад, дунд үеийн уран бүтээлчид уран бүтээлээ толилуулах юм. Харин 11-р сарын 03-ний өдрийн “Orchestor Night” тоглолтод орчин үеийн шинэ чиглэл, жанр бүхий уран бүтээлүүд тоглогдох бөгөөд УДБЭТеатрын байгаа залуу уран бүтээлчид оролцоно.

Тус тоглолтын найруулагчаар УДБЭТ-ын найруулагч МУСТА Б.Мэндбаяр, Ерөнхий удирдаачаар нь МУСТА Ц. Тэлмүүн-очир, зөвлөх удирдаачаар нь МУАЖ Ж. Бүрэнбэх, МУУГЗ Н.Туулайхүү нар ажиллаж байна.

Эрхэм үзэгчид та бүхнийг Монгол улсад Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй тоглолтод хүрэлцэн ирж, түүхэн бүтээлүүдийг сонсож, оюун мэлмийгээ мялаахыг урьж байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10