Dark Light
Нийгэм | 2024-10-24

Хайнаньд аялж явсан Монгол Улсын иргэн амиа алджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын "Хайнань"-д аялж байсан Монгол Улсын иргэн өндрөөс унаж амь насаа алдсан хэрэг аравдугаар сарын 22-ны өдөр гарсан тухай эх сурвалжууд мэдээлэв. Уг хэргийн талаар тодруулахад Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын арав гаруй албан хаагч тус аралд аялж явжээ. Энэ талаар Гадаад харилцааны яамны хэвлэл мэдээллийн албанаас тодрууллаа. 

-Хайнань аралд аялж явсан Монгол Улсын нэг иргэн амиа алдсан тухай мэдээлэл байна. Энэ талаар тодруулахгүй юу? 

-Ийм хэрэг гарсан нь үнэн. Манай Элчин сайдын яам Хятадын элчин сайдын яамнаас болон Консулын газраас баг гарчихсан ажиллаж байна.  

-Өндрөөс унасан гэж үнэн болов уу? 

-Одоогоор тухайн хэрэг юунаас болсон, тухайн үед юу болсон гэх мэтийг шалгаж байгаа болохоор үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.  

С.ОТГОН  


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10