Dark Light
Нийгэм | 2024-10-25

Агаарын дайралтад өртөж гурван сэтгүүлч амиа алдав

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Ливаны зүүн өмнөд хэсэгт байрлах сэтгүүлчдийн байр руу Израил агаарын цохилт өгснөөр хэвлэл мэдээллийн гурван ажилтан амиа алдсан хэмээн Ливаны төрийн мэдлийн Үндэсний мэдээллийн агентлаг өнөөдөр мэдэгдлээ.

Бейрутэд төвтэй Пан-Араб Аль-Маяадин телевиз баасан гарагийн өглөө хоёр ажилтан нь амиа алдсан гэв. Ливаны Хезбола бүлэглэлийн харьяа Аль-Манар телевизийн камерын оператор мөн Хасбаяа дүүрэг дэх агаарын цохилтод өртөн алагдсан байна.

Аль-Маяадин телевизийн амиа алдсан хоёр ажилтан камерын оператор болон өргөн нэвтрүүлгийн техникч байжээ.

Өнгөрсөн жилийн аравдугаар сараас эхэлсэн Ливан, Израилын хилийн дагуух буудалцаанд цөөнгүй сэтгүүлчид амиа алдаад байгаа юм. 

Эх сурвалж: Associated Press


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10