Dark Light
Нийгэм | 2024-10-25

Өмнөд Солонгост 300,000 гаруй бөө байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өмнөд Солонгост 300,000 гаруй бөө байна хэмээн New York Times мэдээлжээ. Энэ нь 160 хүн тутамд нэг бөө оногдож байна гэсэн үг. 

Дэвшилтэт технологиороо алдартай Солонгос улсад сүүлийн жилүүдэд бөө мөргөл дахин сэргэж байгаа бөгөөд тэд зан үйлээ интернэт орчинд онлайнаар хийх нь нэмэгдсэн байна.  Залуучууд ажил, гэрлэлтийнхээ талаар тэднээс их асуудаг гэнэ.

Бөө нарын үзмэр хийж, ирээдүйг зөгнөн хэлдэг цэгүүд хотод олон байдаг ч, бөөгийн зан үйлээ тэд нийгмийн сүлжээнд, эсвэл телевизээр хийх нь ихэсжээ. 

Тэдний үйл ажиллагааг зохицуулах тогтолцоо бүрдээгүй, мөн засгийн газраас бөө мөргөлийг хүлээн зөвшөөрөх тал дээр албан ёсны шалгууруудыг хараахан тогтоогоогүй байгаа аж.

Солонгосын бөө нар сард хоёр сая орчим вон олдог байна. Энэ нь сард 900,000 вон авдаг сурган хүмүүжүүлэгчдээс илүү орлоготой байна гэсэн үг юм. 

Эх сурвалж: The Korea Times


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10