Dark Light
Нийгэм | 2024-10-25

Олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

"Үндэсний соёл, аялал жуулчлал, технологийн хөгжил” ITM-Mонголиа 2024 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн нээлтээ хийлээ.

Тус үзэсгэлэн 25 дахь жилдээ зохион байгуулагдаж буй бөгөөд үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээг Монголын Аялал Жуулчлалын холбооны Ерөнхийлөгч Д.Гантөмөр, Соёл, Спорт аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга А.Даваажаргал нар нээж энэ жилийн үзэсгэлэнгийн уриа онцлог, салбарын чиг хандлага болон бодлогын түвшинд төлөвлөж буй ажлыг дурдлаа.

Мөн тус арга хэмжээний үеэр Монголын Аялал жуулчлалын холбооноос орчин цагийн аялал жуулчлалын чиг хандлага үндэсний соёлд тулгуурласан соёл, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг онцлон үзэж энэхүү дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөөнд технологийн дэвшлийг салбарын хэмжээнд нэвтрүүлэх үүднээс “Эрксис" аялал жуулчлалын технологийн компанитай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10