Dark Light
Нийгэм | 2024-10-27

Багануур дүүргийн охидын баг улсын аваргын шилдэг дөрөвт шалгарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын Волейболын холбооноос 10 сарын 21-27-ны өдрүүдэд 2024 оны Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг "Эерэг эрчим нэмье" урианы дор Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн тэмцээнд хөвгүүдийн 99 баг, охидын 77 баг, нийт 176 багийн 2160 тамирчин, 350 гаруй дасгалжуулагч багш нар 7 хоногийн турш хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм.

Багануур дүүргээс хөвгүүдийн 2, охидын 2 баг тус тэмцээнд оролцож дасгалжуулагч Б.Хатанзориг, Г.Төгөлдөр туслах дасгалжуулагчтай "Багануур баг" шилдэг дөрөвт шалгарлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10