Dark Light
Нийгэм | 2024-10-28

Сухайтын заставыг дэслэгч генерал Ч.Сангишаравын нэрэмжит болголоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хилийн цэргийн 0166 дугаар ангийн 0111 дүгээр салбар, Сухайтын заставыг Монгол Улсын хүндэт хилчин, хүндэт чекист, дэслэгч генерал Ч.Сангишаравын нэрэмжит болгох ёслолын ажиллагаа боллоо. Тус ажиллагаанд түүний охин С.Оюунчимэг, С.Оюунбилэг, ач зээ нар болон ХХЕГ-ын ар тал, зэвсэглэл, инженер техник эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Б.Батхүү, ахмад хилчдийн төлөөлөл, Өмнөговь аймгийн Гурвантэс, Ноён сумдын удирдлагууд, ХХТХСЗ, гишүүд, Хилийн цэргийн 0166 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Алтангэрэл, Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургуулийн “Хилчин” танхимын сурагчид, “NTV” телевизийн сурвалжлах баг оролцлоо.  Дэслэгч генерал Ч.Сангишарав нь Хил хамгаалах ар тал, инженер техникийн байгууламж, санхүүг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хилчин генерал байлаа.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10