Dark Light
Нийгэм | 2024-10-28

Шилмэл малын үзэсгэлэнд 156 мал, амьтан оролцов

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын “Алтан намар” фестивалийн хүрээнд зохион байгуулсан “Шилмэл мал-2024” малын үзэсгэлэн, дуудлага худалдаа, төвийн бүсийн эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх хэлэлцүүлгийг 2024 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Дархан-Уул аймгийн төвд амжилттай зохион байгууллаа.  

Шилмэл малын үзэсгэлэнд төвийн бүсийн Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган зэрэг 5 аймаг, нийслэлийн 23 сум, 1 дүүргээс нийт 156 мал, амьтан оролцохоор бүртгүүлж, шалгаруулалтад оролцсоноос 4 төрөлд 38 байр шалгаруулан шагналыг гардуулан өгч малчид, мал аж ахуй эрхлэгчдийг дэмжин дуудлага худалдаанд оролцох боломжийг бүрдүүлж, төвийн бүсэд зохион байгуулснаар онцлог болсон юм. 

Шилмэл малын дуудлага худалдаанд 5 аймгийн 11 иргэн, 7 аж ахуйн нэгжийн малын 4 төрөлд 16 үүлдэр, омгийн малын 12 цэвэр болон сайжруулсан адуу, 23 үхэр, 13 хонь, 2 ямаа оролцсон байна. Нийт 136.7 сая төгрөгийн борлуулалт хийсэн. 

Төвийн бүсийн эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлэх хэлэлцүүлэгт 21 аймаг, нийслэлийн ХХААГ-ын Мал үржлийн алба, НҮБ-ын ХХААБайгууллага дэмжин оролцож, ХААИС-ийн МААБТСургууль, МААЭШХүрээлэн, Монголын мал зүйч үржүүлэгчдийн үндэсний холбооны төлөөлөл нийт 80 оролцогчид оролцсон хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн үр дүнд мал аж ахуйн салбарт шат шатны байгууллагад ажиллаж байгаа албан хаагчдын саналыг тусгаж, мал ангилалтын хашааг шинээр туршин, үйлдвэрлэлд нэвтрүүлж буй ололт, амжилтыг хуваалцан, туршлага солилцсон юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10