Dark Light
Нийгэм | 2024-10-28

Иран: Бид дайн хүсэхгүй ч, хариу арга хэмжээ авна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Иран улс сөргөлдөөн үүсгэхийг хүсэхгүй байгаа ч Израилын цохилтод зохих хариу арга хэмжээг авах болно гэж Ираны ерөнхийлөгч Масуд Пезешкян мэдэгдлээ.

“Бид дайныг хүсэхгүй байна, гэхдээ бид улс орныхоо болон ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах болно. Бид Израилын түрэмгийлэлд зохих хариу арга хэмжээг авна” хэмээн тэрээр хэвлэлийн бага хурлынхаа үеэр цохон тэмдэглэв.

Тэрээр мөн “Хэрвээ Израилын түрэмгийлэл үргэлжилбэл хурцадмал байдал улам бүр нэмэгдэх бөгөөд АНУ Израилыг энэхүү эмгэнэлт явдал руу түлхэж байгааг бид мэднэ. АНУ бидний эсрэг буй дайныг эцэслэнэ гэж амласан ч уг амлалтдаа хүрээгүй” гэлээ.

Энэ оны аравдугаар сарын 26-нд Израилын Батлан хамгаалах хүчин “Хэдэн сар үргэлжилсэн халдлагынх нь хариуд Ираны цэргийн объектуудад нарийвчилсан цохилт өгч байна” гэж мэдэгдсэн.

Эх сурвалж: tass.com


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10