Dark Light
Нийгэм | 2024-10-30

Их мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул гранприд өрсөлдөнө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казахстан улсын Шымкент хотод шатрын эмэгтэйчүүдийн 2024-2025 оны цуврал гранпри тэмцээн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 9-нд болох бөгөөд нийт 10 шатарчин тойргоор өрсөлдөх юм. Нийт зургаан цуврал тэмцээний үр дүнгээр гранпри тэмцээний цомын эзнийг тодруулах ба нэг тамирчин гуравт нь оролцох эрхтэй. Манай улсаас Их мастер, гавьяат тамирчин, Үндэсний шигшээ багийн тамирчин Батхуягийн Мөнгөнтуул өрсөлдөх бөгөөд тэрбээр өмнө нь хоёр (2009-2010, 2011-2012) цуврал тэмцээнд оролцохдоо 6, 8 дугаар байрт орж байв. Харин Монголоос тус тэмцээнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн тамирчин нь Их мастер, гавьяат тамирчин Т.Батчимэг, тэр 2012-2013 оны цувралд тавдугаар байр эзэлж байлаа. Б.Мөнгөнтуул гавьяат ФИДЕ Гранд Свисс тэмцээнд дөрөвдүгээр байр эзлэн энэ жилийн гранприд оролцох эрхээ авсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.06
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.23
Үзвэрийн хувиарууд
Image
2026.05.09, 10