Дундговь аймгийн хэмжээнд үерийн аюулаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг хангах, аюулт үзэгдэл, ослын үед үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун өнөөдөр гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангид шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулан өглөө. Энэ хүрээнд хэв журам, барилга, хот байгуулалт, эрүүл мэнд, сурталчилгаа, мэдээлэл харилцаа холбоо, байгалийн болон цацраг, химийн аюулыг үнэлэх, хүнс, хөдөө аж ахуй, түлш эрчим хүч, зам тээвэр, хүн ам нийгмийн хамгаалал, мал эмнэлэг, ус дулаан хангах зэрэг 12 албадад үерийн ус соруулах бага оврын помп, Сайнцагаан сумын мэргэжлийн ангид усны урсгалыг өөрчлөх зориулалт бүхий тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгч, нийтдээ 33.9 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг аймгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангид хүлээлгэн өгсөн юм.
Нийгэм | 2025-08-21
Сэтгэгдэл бичих