Dark Light
Нийгэм | 2025-08-21

ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ ОЛГОНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал өнөөдөр (2025.08.21) Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачидтай уулзлаа. 
Мал аж ахуйн салбар нь ДНБ-ний 10 гаруй хувийг эзэлдэг, монгол хүн эрүүл хүнс идэж эрүүл амьдрах гол үндэс болсон стратегийн салбар. Харин монгол мал эрүүл байх шинжлэх ухааны суурь судалгаа, малын эм нэмэлт бүтээгдэхүүнийг Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн хариуцан ажилладаг. 
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн Эдийн засаг, хөгжлийн яамны харьяанд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийн уулзалт шинжлэх ухааны салбарт эдийн засгийн эрх чөлөө олгох үндсэн агуулгын дор боллоо. 
Одоогийн байдлаар тус хүрээлэнд үйлдвэрлэхэд бэлэн болсон 55 төсөл бэлэн байна. Үүнд малын вакцин, эм бэлдмэл, оношлуур зэрэг багтаж байгаа бөгөөд чанарын баталгаа, үнийн хувьд импортын бүтээгдэхүүнээс давуу талтай гэж танилцуулж байна. Эрдэмтдийн оюуны бүтээлд инновац шингээж материаллаг баялаг бүтээхэд тулгарч байгаа бэрхшээлийг шийдвэрлэхтэй холбоотой Тэргүүн шадар сайд тодорхой санал дэвшүүлж салбарын эрдэмтдэд танилцуулав. Үүнд:
  • Малын эм бэлдмэлийг үйлдвэрлэхтэй холбоотой хэт өндөр стандартууд хуульд туссаныг эргэж харах (GMP буюу Good Manufacturing Practice) 
  • Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад дотоодын ААН, гарааны бизнесийг боомилж байгаа хуулийн заалтуудыг өөрчлөх
  • Судлаачид шинжлэх ухааны бүтээлээс олсон орлогоо судалгаандаа буцааж зарцуулдаг систем нэвтрүүлэх
  • Баялаг бүтээгчдийг дэмжсэн эдийн засгийн эрх чөлөөг хангах хууль батлуулах зэргийг танилцуулав.
Түүнчлэн, таван жилийн хөгжлийн үндсэн чиглэлийг ирэх хаврын чуулганаар хэлэлцэхтэй холбоотой мал эмнэлгийн эрдэм шинжилгээний судлаачид санал оруулж идэвхтэй ажиллах нь  хөгжлийн дунд болон урт хугацаанд шинжлэх ухааны салбар түүчээлэх боломжийг нээнэ гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14