2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 12 цагийн байдлаар Тэрэлж голын усны түвшин өглөөний 8 цагаас хойш 18 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см даван үерлэж байна.
Маргааш буюу 8 дугаар сарын 22-ны өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 50 см орчим нэмэгдэж, үерийн түвшинд дөхөн үерлэх төлөвтэй байгаа тул Туул, Тэрэлж голын татам, эрэг хөвөө, хөндийгөөр суурьших айл өрх, ард иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд үерийн аюулаас сэрэмжтэй байхыг цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулж байна.
Эх сурвалж
| ЦУОШГ
|