БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2025.08.22, БААСАН ГАРАГ
ЗУНЫ АДАГ ХАРАГЧИН ХОНЬ САРЫН ТАВАН ШАР ХАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Үс засуулбал: Сүлд тэнэж одно
Наран ургах, шингэх: 05.57-19.53
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Хий
Аргын тооллын наймдугаар сарын 22, Сугар гараг. Билгийн тооллын 29, Үнэг одтой, харагчин гахай өдөр. Өдрийн наран 05:57 цагт мандан, 19:53 цагт жаргана. Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сүм дуганыг сэргээх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Балжинням өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.