2025 оны наймдугаар сарын 22-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Залуу хүмүүс хайрлан дурлаж, бие биеэ ойлгох цаг үе. Гадаад үзэмж биеэ авч явах тал дээр анхаар. Хайр дурлал, зүрх сэтгэлийн харилцаанд найдвартай байдалд илүү анхаарал хандуул. Өнөөдөр хайрласан хүн тань таны итгэлтэй хамтрагч, найдвартай түшиг тулгуур байх болно. Эрүүл мэндээ анхаар. Хоолоо тохируулахгүй бол өвдөж болзошгүй.
Үхэр: Энэ өдөр ихэнх хүмүүс ажил хэрэгтээ холбоотой асуудлаас хялбархан гарч чадна. Үүнд таны мэдлэг чадвар түлхүү нөлөөлнө. Амьдралд алдаж онох зүйлүүд зөндөө гарсан ч зөвхөн урагшаа харж амьдрах чадвар өндөр байна. Өнөөдөр бусад хүмүүсийн сайхан сэтгэлээр үзүүлэх ямар нэг тусламжаас татгалзах шаардлагагүй. Шийдвэрийг хамтдаа сууж олон талаас нь ургуулан бодож гаргах хэрэгтэй.
Ихэр: Од эрхсийн нөлөөгөөр бусдыг өөртөө татах, итгэн үнэмшүүлэх чадвар их байна. Танд мэргэжлийн авьяас тод илэрнэ. Авьяас чадвараа зөв үйлд ашигла. Харин элдэв шунахайн зорилгоор өөрийн давуу талыг ашиглавал хүндрэл бэрхшээл аяндаа бий болно.
Мэлхий: Өнөөдөр төрөл бүрийн бичиг баримт бүрдүүлэх болон албан ажлын харилцааг сайжруулах зэрэг ажлуудыг амжилттай шийдэж чадна. Харин эцэг эх, үр хүүхэдтэй холбоотой асуудалд сайн анхаарах өдөр. Хүүхдүүдэд анхаарал тавихдаа загнаж ширүүлж болохгүй. Тэдний хүмүүжилд боломжоороо анхаар. Энэ цаг үед ойр дотнын найз нөхдийн уулзалт таатай уур амьсгалтай байна.
Арслан: Дарга удирдлагатай санал зөрөлдсөн асуудлыг бүү гүнзгийрүүл. Танд зөв мэдрэмж аз болон амжилт авч ирнэ. Та бүх зүйлд хянамгай хандаж мөнгөө юунд зарцуулахаа сайтар тооцоолох хэрэгтэй. Хувийн амьдралын ирээдүйг бодитоор олж хар. Үр хүүхдүүддээ хөрөнгө мөнгө бус мэдлэг боловсрол өвлүүлэхийг хичээ.
Охин: Шийдэхэд бэрх ажлыг түр хойшлуулж, өөр асуудал барьж ав. Урт удаан хугацаанд таныг гацааж байсан зүйлсийн учрыг олж, ухамсарлах бололтой. Өнөөдөр муу санаатай өрсөлдөгчөөс болгоомжил. Нөлөө бүхий хүмүүст худал мэдээлэл очвол таны ажил хэрэгт багагүй саад учруулна. Ухаалаг зангаа зөн билигтэйгээ хослуулбал амжилттай даван гарна.
Жинлүүр: Урьдын тасарсан харьцаа сэргэх хандлага ажиглагдана. Бат бөх амьдралын үндэс суурийг буй болгох боломж гарна. Танд гэнэтийн үйл явдал тохиолдвол өөрийн зөв гэдэгт эргэлзээгүй тохиолдолд л шийдвэр гарга. Ганц бие хүмүүс олон нийтийн үйл ажиллагаанд оролцвол хэн нэгэнтэй учрах магадлал өндөр байна. Харин тууштай тогтвортой харилцаа үүсэх эсэх нь эргэлзээтэй.
Хилэнц: Таны хөгжилтэй зан чанар харилцаа холбоог бэхжүүлэхэд тусална. Урлагийн салбарт ажиллагсдад таатай өдөр байна. Олон хүнд таалагдах бүтээл төрөн гарна. Өнөөдөр хуучин танилууд сайн тусална. Харин сайн танихгүй хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай.
Нум: Гадаад оронд зорчих бол виз, тасалбар зэрэгтэй холбоотой хүндрэл учирч болно. Ээлжийн амралтаа авахаар зэхэж байсан бол саад тотгор учирна. Гэнэтийн таагүй явдлаас болж найз нөхөрлөлийн харьцаанд сэв сууж магадгүй. Бусадтай хурц ширүүн зан авир гаргалгүй, болгоомжтой харьц.
Матар: Дарга удирдлагуудтай зөрчилдөх шийдвэрт бүү оролц. Өнөөдөр таны талаар буруу ойлголтыг зарим хүмүүст төрүүлэх аюул байна. Шинэ ажил эхлэх бол өмнө хийсэн ажлынхаа үр дүнг эхлээд харж байж шийдвэр гарга. Ажлын стрессээ сайн тайл. Энэ хэвээр байвал уур гомдлоос болж эрүүл мэнд муудаж магадгүй. Иог бясалгал хийж, зорилготой ирээдүйд чиглүүлэх ном зохиол унш.
Хумх: Огцом өөрчлөлтөд нас тогтсон хүмүүс дасан зохицоход хэцүү байна. Харин шинэ цагийн өөрчлөлтөд залуу хүмүүсийн үйл ажиллагаа амархан зохицож чадна. Урлагийн хүмүүс танилын хүрээгээ тэлж, олонд нэртэй болно. Өнөөдөр таны гадаад төрх, сэтгэл татам инээмсэглэл бусдыг өөртөө татна.
Загас: Дотроо бодож тунгаахаасаа өмнө хэлж ярих зан ааш цухалзана. Тухайн нөхцөл байдалд ямар үг хэл хэрэглэх, биеийн хэлэмж гаргах зэргээ сайтар анхаар. Итгэж явсан зүйл бүтэлгүйтэхээс болж амьдралдаа урам хугарах явдал гарахыг үгүйсгэхгүй. Биеэ барьж, тэвчээртэй бай.