Dark Light
Нийгэм | 2025-08-21

"КОМПЬЮТЕРЫН УХААН" ХИЧЭЭЛИЙГ БАГА АНГИАС ЗААНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран “Боловсрол дахь хиймэл оюун” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Боловсролын сайд П.Наранбаяр нээж, хиймэл оюуныг боловсролын бодлого, сургалт, үнэлгээ, санхүүжилтэд ашиглах боломжтойг онцоллоо.
Мөн хиймэл оюуны тусламжтайгаар хүн бүрд орон зай, цаг хугацаанаас үл хамааран суралцах нөхцөлийг бүрдүүлэх, их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг боловсролын салбарт хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байна гэв.
Боловсролын яам ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх ажлын хүрээнд “Компьютерын ухаан” хичээлийг бага ангиас нь эхлэн заахаар төлөвлөж байгаа. Энэ нь MIT болон олон улсын туршлагад тулгуурласан хичээл байх юм. Уг хичээлээр сурагчид кодчилол, хиймэл оюуны анхан шатны мэдлэг, чадвар эзэмших, мэдээ, мэдээлэлтэй зөв харьцах бүх нийтийн ур чадвар, цахим боловсролыг эзэмших боломжтой болно.
2025-2026 оны хичээлийн шинэ жилд хиймэл оюуныг хичээл, сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх талаар багш, сурагчдад өгөх зөвлөмж боловсруулан хэрэгжүүлж ажиллах чиглэл хүргүүлсэн.
Зөвлөмжид:
  • Хичээл төлөвлөлт, хэрэгжилтэд хиймэл оюуныг хэрэглэгдэхүүн болгон ашиглах
  • Суралцагчийн онцлогт тохирсон сургалт зохион байгуулах
  • Интерактив контент, хэрэгсэл ашиглан тэгш, хүртээмжтэй сургалт явуулах
  • Хиймэл оюуныг ёс зүйтэй, хариуцлагатай ашиглах
  • Бие даан суралцах болон шүүмжлэлт сэтгэлгээ хөгжүүлэх зэргийг тусгажээ.
Түүнчлэн, Боловсролын яам Google болон Microsoft компанитай хамтран ажиллаж байгаа ба Gemini хиймэл оюуны хэрэгсэл ашиглах 100,000 хэрэглэгчийн эрх авсан байна. Энэ нь багш, сурагчдын хичээл бэлтгэх, сорил шалгалт боловсруулах, илтгэл, бие даалт хийх зэрэгт дэмжлэг үзүүлэх юм.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14