Dark Light
Нийгэм | 2025-08-21

АПУ-ГААС ЯАРМАГИЙН ГҮҮР ХҮРТЭЛХ ЯВГАН ЗАМЫН АЖИЛ 61 ХУВЬТАЙ БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол буюу “АПУ” ХХК-ийн уулзвараас Яармагийн гүүр хүртэлх урд хэсгийн явган замын засвар, шинэчлэлийн ажлыг “Люкс Даймонд” ХХК гүйцэтгэж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан тухайн байршилд ажиллалаа.

“Люкс Даймонд” ХХК-ийн талбайн инженер Ц.Зоригтбаатар “Манай компанийн хувьд нийт 2.8 км буюу 7.700 ам.метр талбайн явган замын засвар шинэчлэлийн ажлыг “ТАСО” ХХК-ийн үйлдвэрлэсэн дотоодын чулуун хавтангаар хийж байна. Өнөөдрийн байдлаар инженерийн шугам сүлжээний ажил 60 хувьтай, хавтан цохилтын ажил 40 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд нийт ажлын явц 61 хувьтай байна. Нэг байршилд бүрэн хүчээр ажиллавал дөрвөн бригад ажиллаж байна. Төлөвлөгөөний дагуу есдүгээр сарын 20-нд нийт засвар, шинэчлэлийн ажлыг дуусгана. Мөн холбооны сувагчлалыг өргөтгөх ажлын хүрээнд “Мэдээлэл Холбооны Сүлжээ” ХХК-тэй хамтран ил кабелийг газар доор шилжүүлэх ажлыг гүйцэтгэж байна” гэв.

Явган замын ажлыг гүйцэтгэж буй компаниуд нь барилгын материалаа өөрсдөө сонгоно. Гэсэн хэдий ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дотоодын чулуу үйлдвэрлэгч “ТАСО” ХХК болон Монголын чулуу үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран ажиллахыг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай уриаллаа.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14