Dark Light
Нийгэм | 2025-08-21

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ХИЙМЭЛ ОЮУНД СУУРИЛСАН ХУДАЛДАН АВАЛТ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэс монгол” ХХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал ЗГХЭГ-ын дарга байх үед 2024 оны 09 сарын 18-нд Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр үүрэг өгч эхлүүлсэн, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дотооддоо хөгжүүлж буй байгууллагын нөөц төлөвлөлтийн систем (ERP), үүний дунд худалдан авалтын модульд хиймэл оюунд суурилсан тендерийн үнэлгээний “TenderEval 2.0” систем нэвтрүүлсэн туршлагатай танилцлаа.
“TenderEval 2.0” систем нь тендерийн үнэлгээнд хүний субьектив хүчин зүйлийн нөлөө, алдааг арилгах, цаг хугацаа хэмнэх бодит үр дүн гаргаж байгаа ажээ.
Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү тус системийн талаар зарим ажил хэргийн санал тавьж, үргэлжлүүлэн хөгжүүлэх, холбогдох байгууллага, яамдад танилцуулах, туршлагыг нэвтрүүлэх нь чухал ач холбогдолтойг онцоллоо.
Тухайлбал:
  • Хөгжүүлж буй ERP системийн бүрэлдэхүүн, үйлдвэрийн хэрэгцээний бараа материалын нөөцийн удирдлагын модулийг яаралтай хөгжүүлэх, нөөцийн нөхцөл байдлыг олон нийтэд ил тод болгох, нөөцийн удирдлагатай худалдан авалтын төлөвлөлт, гүйцэтгэлийг уялдуулах,
  • Худалдан авах бараа, материалын каталогийн дагуу үнийн судалгааг дотооддоо хийдэг байдлыг нийлүүлэгч аж ахуйн нэгж, компаниудын саналыг илүү харгалздаг болгох, каталогт тусгах бараа, материалын нийлүүлэгч аж ахуйн нэгжийн бүртгэл, судалгааг хялбар, ил тод болгох, илүү олон аж ахуйн нэгжийг хамруулах,
  • Худалдан авалтын хууль тогтоомжийг өөрчлөх, сайжруулах бодлого хэрэгжүүлж байгаатай холбогдуулан, одоогийн хүчин төгөлдөр хууль, тогтоомжоор хязгаарлахгүйгээр хиймэл оюун ухаан ашиглах, худалдан авалтын системийн давуу тал, боломжийг бүрэн ашиглахад хууль тогтоомжийг яаж өөрчлөх шаардлагатай байгаа талаар санал боловсруулж холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14