Dark Light
Нийгэм | 2025-08-22

8560 ТН УС СОРУУЛАВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Өчигдөр орсон усархаг бороо, аадрын улмаас Улаанбаатар хотын 11 цэгт үер бууж, нийслэлийн баг хамт олон болон холбогдох албаныхан шөнөжин ажиллаж хэвийн болголоо. Борооны ус зайлуулах шугам хоолойгүйн улмаас ус ихээр тогтсон байршлуудад 8560 тн ус соруулж замын зорчих хэсэг, орц, гарц, гудамж, талбай, байрны зоорийн давхар, гараашийг хэвийн болголоо.
Мөн борооны ус зайлуулах сувгийн худгууд, үерийн далан, гуу жалганд үерийн усаар дамжин ирж хуримтлагдсан лаг хагшаас, хог шороог дүүргүүдийн онцгой комисс болон зам талбайн цэвэрлэгээ,  үйлчилгээний байгууллагууд хамтран цэвэрлэлээ.
Цэвэрлэгээ үйлчилгээний араас төвийн 6 дүүргийн хэмжээнд нийт гудамж, талбайд мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий байгууллага болон дүүргийн мэргэжлийн  байгууллагууд хамтран ариутгал халдваргүйжүүлэлт хийлээ. Урьдчилсан байдлаар 355.000 ам метр талбайг замын хөдөлгөөн нэмэгдэхээс өмнө ариутгаж амжлаа. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14