Dark Light
Нийгэм | 2025-08-22

ХЭҮК: СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ХИЙСЭН ШАЛГАЛТЫН ДҮН

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн ... аймгийн ... сумын сургуулийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн эрхийн хэрэгжилтэд 2023 оны аравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд хяналт шалгалт хийж, шалгалтаар дараах зөрчлүүд тогтоогдсон. Үүнд:
Хүүхдийн амьдрах өрөөнүүдийн цонх нь томоор нээгддэг, гадна хамгаалалтгүй байсан нь хүүхэд унаж бэртэх эрсдэлтэй. Барилгын орц, гарц нь босготой, шаардлага хангасан тэргэнцэрийн зориулалттай налуу замгүй байв.
15.75 мкв талбайтай 2 өрөөнд 6 хүүхдийн ор байрлуулсан ба нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ нь 2.625 мкв  байв. Энэ нь стандартын шаардлага болох 4 мкв багагүй байх ёстой гэсэн заалтыг зөрчжээ. Мөн дотуур байрны эзэмшил газарт цэцэрлэгжүүлэлт хийгдээгүй, үүдний хэсэгт халтиргаа, гулгаа үүсэхээс хамгаалсан шалавчгүй байсан. 
Хүүхэд хөгжлийн өрөөг бүрэн тохижуулаагүй, алжаал тайлах, чийрэгжүүлэх, эмчийн үзлэг хийх өрөө байхгүй байв.
Нийт 75 хүүхэдтэй дотуур байранд байрны 1 багш, 2 жижүүр ажиллаж байсан нь 51-100 хүүхэдтэй дотуур байр 2 багштай, 4 ээлжийн жижүүртэй байх ёстой гэсэн стандартыг зөрчсөн.
Дотуур байрны нэг давхрын хоёр өрөөнд шинэ сургуулийн барилгад ажиллаж буй ажилтнуудыг байрлуулсан нь гаднын хүнийг түр болон байнга байрлуулахыг хориглосон заалтыг зөрчсөн. Хэрэгжүүлсэн арга хэмжээ: Хяналт шалгалтын үр дүнгээс холбогдох албан тушаалтанд Комиссын гишүүн зөвлөмжийг хүргүүлж, зөвлөмжийн мөрөөр ... аймгийн ... сумын сургууль дараах үйл ажиллагааг зохион байгуулж, шаардлагатай арга хэмжээг авсан тухай 2024 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр хариу ирүүлсэн. Үүнд:
Бүх өрөөний цонхны салхивчийг төмөрлөж, хүүхэд унаж бэртэхээс 100 хувь сэргийлсэн.
Тэргэнцэртэй хүнд зориулсан налуу замтай төв хаалгатай болсон. Мөн халтиргаа, гулгаа үүсэхээс сэргийлсэн резинэн материалтай гишгүүрийг орох хаалганы дотор, гадна талд байрлуулжээ.
15.75 мкв өрөөнд 6 ор байсныг 4 ор тавьж тохижуулсан ба сургуулийн барилгын ажил дууссаны дараа цэцэрлэгжүүлэлтийг дахин төлөвлөж хийхээр болсон.
Дотуур байранд 1 багш, 4 жижүүр, 2 тогооч, 1 үйлчлэгч, 1 нярав ажиллаж байна. Гэвч багшийн орон тоог нэмэх боломжгүй болсон тухай мэдэгдэв.
Сургуулийн барилгын ажил хийж байсан гаднын хүмүүсийг арваннэгдүгээр сард дотуур байрнаас гаргасан байна.
Комиссоос дотуур байрны орчны аюулгүй байдал, зарим стандартын зөрчлүүдэд зохих арга хэмжээ авсан боловч хүний нөөц болон хүүхдийн хөгжлийн өрөөний хүртээмжийн асуудал бүрэн шийдэгдээгүй. Цаашид эдгээрийг үе шаттайгаар шийдвэрлэх шаардлагатай байна.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14