Dark Light
Нийгэм | 2025-08-22

ГУРВАН УЛСЫН АВРАХ АЛБА ХАМТАРСАН ДАДЛАГА СУРГУУЛЬ ХИЙНЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
ОХУ-ын Хабаровск хотноо “Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан комиссын ээлжит XX хуралдаан болж, протоколд гарын үсэг зурлаа.
Хуралдаанд Монгол Улсаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОХУ-аас Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал Куренков Александр Вячеславович тэргүүтэй төлөөлөгчид оролцсон юм.
Хамтарсан комиссын хуралдаанаар Монгол-Орос-Хятад гурван улсын аврах албаны хамтарсан дадлага сургуулилтыг тогтмолжуулах, хүн ам суурьшсан газар нутгийг ой, хээрийн гал түймрээс хамгаалах, түлш, эрчим хүчний байгууламжид гарсан гал түймрийг унтраах чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, эрэн хайх, аврах ангиудын техник тоног төхөөрөмжийг сайжруулах чиглэлээр туршлага солилцох, гүний усны шумбалтын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, олон улсын үзэсгэлэнгийн арга хэмжээнд оролцоход дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг ярилцаж, харилцан тохиролцсон юм.
Мөн хуралдаанаар хэлэлцэн тохиролцсоны дагуу ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, тэдгээрийн хор уршгийг арилгах яам, Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар хоорондын 2026-2027 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөг баталлаа.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.12
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.06
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 20:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.08.23 17:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.09.13,14