Dark Light
Нийгэм | 2025-08-22

22, 26, 27-НД ДУУ ЦАХИЛГААНТАЙ БОРОО ОРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны 08 дугаар сарын 22-ноос 08 дугаар сарын 31-нийг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулж байна. 
25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд нутгийн төв хэсэг, 27-нд нутгийн зүүн хэсгээр бороотой, сэрүүхэн байна.
 
Хур тунадас 22-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 23-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, 24-нд Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод Дарьгангын тал нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
 
Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.
 
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
 
Хур тунадас: 22-нд бага зэргийн аадар бороо, 26, 27-нд бороо орно. Дуу цахилгаантай.
 
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
 
Агаарын температур: 24,25-нд дулаарч шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +20...+25 градус, бусад хугацаанд шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00