2025 оны дөрөвдүгээр сард Хөвсгөл нуурт живсэн "Toyota Allion" загварын автомашиныг өчигдөр /2025.08.21/ татан гаргажээ. Тодруулбал:
Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сумын 1 дүгээр багийн Хатгал тосгоны “Доод модот булан” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 108 км, Хатгал тосгоны төвөөс хойд зүгт 7 км/ 2025 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдөр “Хөвсгөл” нуурын мөсөн дээгүүр зорчиж яваад мөс цөмөрч, нуурын баруун эргээс 700 метр зайд, 12 метрийн гүнд живсэн автомашиныг татан гаргах тухай хүсэлтийг наймдугаар сарын 21-ний өдрийн 09:02 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах, салбар, Хатгал тосгон дахь 69 дүгээр анги, Хатгал тосгон дахь Цагдаагийн тасаг, Далайн захиргааны ажилтнууд “Toyota Allion” загварын суудлын автомашиныг нийт 3 цаг 16 минут ажиллаж татан гаргасан байна.